Monday, December 2, 2013

Ургамал амьтан

                                                                                               

Дорнын хан бүргэд

Kaiseradler Aquila heliaca 2 amk.jpg








Дорнын хан бүргэд, Aquila heliaca, нь Цармын бүргэдтэй маш төстэй ч, биеэр арай жижиг Харцагынхан овгийн махчин шувуу юм. Энэ бүргэд нь Европын зүүн өмнөд хэсэг, Азийн төв болон баруун хэсгээр нутаглана.
Өвлийн улиралд Африк, Энэтхэг, Хятад руу нүүдэллэдэг.
Дорнын хан бүргэд эр нь 77 см, эм нь 83 см урт байна. Далавчаа дэлгэхэд 195-207 см юм.
Энэхүү бүргэд нь жижиг, дунд хэмжээний хөхтөн амьтан, шувуу, хэвлээр явагчаар хооллох ба заримдаа үхсэн амьтны сэг иддэг.
Өндөр модны оройд том үүр засаж, 2-3 өндөг гаргана. 43 хоноод дэгдээхэй болох ба 65-70 хоноод бие даан амьдардаг аж.

No comments:

Post a Comment