Monday, December 2, 2013

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 газар

1. Жуулчдын очих хамгийн дуртай газруудын нэг нь Бразилийн Рио-де-Жанейро. Багт наадмын соёлын цар хүрээ, ер бусын тансаглалынхаа буянаар хот жуулчдын дунд алдаршсан юм. Дээр нь далайн элсэн эрэг, наран шарлагын газар нь гайхалтай сайхан, зочид буудлууд нь дээд зэрэглэлийн үйлчилгээтэй. Рио-де-Жанейрог мөнхийн баярын хот хэмээн магтан дуулдаг.


                               2. Барселона нь Газар дундын тэнгисийн хамгийн сайхан  хотуудын нэг. Ер бусын, гайхамшигтай уран барилга, хотын домог түүх, тоо томшгүй наран шарлагын газрууд, соёлын асар өргөн хөтөлбөрийг та энэ хотоос л олж болно. Тааламжтай амралтыг чинь дэд бүтцээс нь гадна дэлхийн шилдэг зочид буудлууд, маш таатай цаг уур бүрдүүлж өгнө.

3. Номхон далайн эрэгт Санта-Моника хот бий. Энэ хот нь хамгийн түрүүнд шөнийн амьдралаараа олон сая жуулчдыг татдаг. Олон клуб, ресторан, баар нь танд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй, таныг дахин дахин дуудах болно. Нар жаргатал, “хүндхэн” шөнийн ядаргаагаа  бүлээн далайн усанд шумбаж, сайхан элсэн дээр наранд биеэ шарсан шиг өнгөрөөх боломжтой.


4. Кейптаун гэх Өмнөд Африкийн энэ хот нь байгалийн онцгой зураглал, гайхалтай уран барилгуудаараа алдартай. Африк тивийн өмнөд эрэгт байдаг хот сайхан цаг агаар, наран шарлагын газруудаараа бусдаас онцгой.  Кейптаун хотын дээр сүрлэг сайхан Ширээт уул нь сүндэрлэн онцгой сүрийг бий болгоно. Үйлчилгээний талаар ярих зүйл үгүй.


5. Австралийн Сидней, уран барилга, үзэсгэлэнт байгаль нь жуулчдыг татна. Сая сая гэрэл, уран барилгын онцгой хэлбэрүүдээс гадна анхны шилжин суугчдын амьдралыг хэвээр хадгалсан хуучин хотын төв бас таны толгойг эргүүлж амжина. Дээд зэргийн үйлчилгээтэй зоогийн газруудаас гадна хотын ногоон байгууламж нь жинхэнэ ширэнгэн ой мэт. Бонди-Бич эргийн элсэн талбайд амгалан тайван амрах бүх нөхцөл бий.


6. Хавайн нийслэл Гонолулу, Номхон далайн эрэгт байрласан дэлхийн хамгийн олон жуулчид очдог газруудын нэг юм. Гонолулу хамгийн үнэтэй амралтын бүсэд ордог ч гэсэн жуулчдыг хэзээ ч уйдааж байгаагүй. Мөн Хавайн нийслэл нь АНУ-ын хамгийн ногоон хотуудын нэг гэгдэнэ.


7. Францын Ривьерийн хязгаарын хамгийн алдартай жуулчлалын төв нь Ницца хот. Дэлгүүр хэсэхэд боломжийн, үнэ нь ч их биш. Дэлхийн хамгийн олон жуулчид очиж байдаг 10 хотын нэг юм. Тийм статустай болоход нь зам тээвэр л чухал байсан гэх. Ницца хотын гол сонирхол татах зүйл нь дундад зууны үеийн уран барилга.


8. Дэлгүүр хэсэх дуртай бүхэн л зүглэдэг хот бол Израилийн Тель-Авив. Маш олон зах, бутик нь энэ хотыг жуулчдын дуртай газар болгожээ. Үүний зэрэгцээ хотод цагаа өнгөрөөх клубууд, наранд шарлагын газрууд, ресторануудд алхам тутамд байдаг.


9. Майами-Бич, энд л дэлхийн хамгийн шилдэг наранд шарлагын газрууд, хамгийн цэвэр ус байгаа. Эргийн шугам нь хэдэн арван км-ээр үргэлжилнэ. Сайн амрах гэдгийг мэдэх чинээлэг хүмүүс л тийшээ зүглэх дуртай. Энд бас хамгийн үнэтэй буудлууд, ресторанууд байгаа нь түүний бас нэг онцлог ажээ.


10. Канадын Ванкувер хот. Энд бүх дээд зэргийн стандарт бий. Ямар ч жуулчныг татах бүхэн тэнд бий.

No comments:

Post a Comment