Monday, December 2, 2013

Дэлхийн хамгийн аюултай 10 газар

1. Орос, Карачи нуур.
1949-1965 оны хооронд Карачи нэртэй жижигхэн нуурт цөмийн хаягдал хаядаг байсан юм. Тэнд очсон хvн бvр цагийн дотор өндөр тvвшний радио цацрагт цохиулан vхдэг ажээ.



2. Хятад, Линфэнь хот.
Линфэнь бол хамгийн их агаарын бохирдолттой хот юм. “Эх байгаль сэтгvvл”-д нийтлэгдсэнээр урдах замаа ч харж чадахааргvй утаа байдаг гэнэ. Линфэньд Хятадын нvvрсний төв байрладаг бөгөөд өдөрт гурван хайрцаг тамхи татсантай адил хэмжээнд хорддог аж. Гурван сая гаруй хvн энэ их агаарын бохирдол дунд амьдардаг.



3. АНУ, Лос Анжелос хот.
Америкийн Ланг судалгааны төвөөс мэдэгдэж байгаагаар Лос Анжелос нь хамгийн их азоны цоорхойтой хот юм. Азоны давхарга цоорсоны улмаас агаар мандалд хорт бодис тархдаг бөгөөд энэ нь уушгинд маш муу байдаг аж. Тус хотод жил бvр 18 000 хvн уушигны хавдраас болж нас бардаг байна.



4. Нигер, Нигер Дэлта.
Сvvлийн 50 жилийн хугацаанд 1.2-1.7 сая тонн тосыг Дэлтад асгасан байна. Энэхvv хаягдал нь vнэхээр хортойгоос гадна газрыг чийгшvvлж байгальд маш муугаар нөлөөлдөг аж.



5. Их Британи, Лондон хот.
Машин, vйлдвэрийн утаа зэргээрээ дэлхийн хамгийн хортой газруудын жагсаалтад ордог байна. Жил бvр 50 000 хvн агаарын бохирдлын улмаас нас бардаг гэнэ.



6. Орос, Дзершиск.
1930-1998 оны хооронд энд химийн хаядал хаяжээ. Хэдэн зуун мянган хvн уг хаягдалд хордсон юм. Хvйтэн дайны vед vvнийг хаягдлын цэг болгон ашигладаг байсан бөгөөд 2003 оноос хойш төрсөн хvvхдvvдийн ихэнх нь амь vрэгддэг болсон байна.



7. АНУ, Финикс-Меса-Скоттсдал.
Энэ газарт дизель хөдөлгvvр, цөмийн цахилгаан станц гээд маш хортой зvйл байдаг болохоор хамгийн аюултай 10 газрын нэгэнд багтсан юм.



8. Индонез, Ститарум гол.
Энэ голын эрэг дагуу таван сая хvн амьдардаг бөгөөд уг гол маш хортой болжээ. Азийн хөгжлийн банкнаас тус голыг цэвэрлэхээр 500 сая ам.долларыг гаргаж өгсөн байна.



9. Перу, Ла Орояа.
Төрсөн хvvхдийнх нь цус бохирдолтой байдаг газар. Энд 1992 оноос эхлэн маш олон төрлийн хог хаягдлыг хаяж байсан бөгөөд шинэ төрсөн хvvхдvvдийн 99 хувийнх нь цус бохирдолтой байдаг гэнэ.



10. Украйн, Чернобыль хот.
Бидний хамгийн сайн мэддэг, хамгийн ихээр сонссон аюултай хот. 1986 оны наймдугаар сарын 26-нд Чернобылийн цөмийн цахилгаан станц дэлбэрсэний улмаас агаар мандалд 100 гаруй цацраг идэвхит туяа тархсан байдаг гэнэ.

No comments:

Post a Comment